Ээжийгээ доромжилсон эмэгтэйг долоо хоног баривчлана
2017-05-18

Чингэлтэй дүүргийн 4-р хорооны ...дүгээр байрны оршин суугч нэгэн эмэгтэй ээжийгээ доромжилж буй бичлэг цахим сүлжээнд өчигдөр /2017.05.17/ тархсан. Уг эмэгтэйг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхээс зөрчил гаргагч 56 настай эмэгтэй С.Н-г 7 хоног баривчлах шийдвэр гаргажээ.

 

Байрны тагтан дээр ээжийгээ “Үхээд өгөөч” зэргээр доромжилж байсан эмэгтэйн бичлэгийн мөрөөр цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, эмэгтэйг саатуулсан.

 

Ээжийгээ доромжилсон  эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд эрүүлжүүлэхэд саатуулан шалгасан аж.

 

 Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
1 umu 2 saraar horiochee
2017-05-18
zochin:
yun 7 honog .huchirhiilegchiig 7 jil suulgaval taarna. hoorhii eej 7 honogiin daraa uheh biz.
2017-05-18
зочин:
нөгөө газар луу явуулчихвал яасан юм бэ.
2017-05-18