М.Анхцэцэгийн гэр бүлд сая төгрөг хандивлав
2017-5-18

 

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа юм. Хүндийг өргөлтийн спортоор хичээллэх сонирхолтой охин БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай байгаа ажээ.

 

Иймд олон нийт тамирчин М.Анхцэцэгийн дүүд туслах хандивын аяныг эхлүүлээд байна. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардалд туслах хандивын аяныг дэмжин, 1 сая төгрөг хандивлалааа. Хандивын өглөгөө өнөөдөр /2017.05.18/ МҮОХ дээр М.Анхцэцэгийн гэр бүлийнхэнд гардуулав.

 

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн бусад олимпийн холбоог хандивын аянд нэгдэхийг уриалав.


Дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгах хүсэлтэй тамирчин М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулахыг хүсвэл түүний ээж Д.Мөнхчимэгийн "Хаан" банкны 5071320523 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 451038475 тоот хандивын дансанд хандив өргөх боломжтой. Холбоо барих утас: 88063018

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ich xagdsuren
2017-05-18
Shivshig:
Olon sayiig gudarchaad ochuihen mungu ugsunuu yaj ingej reklamdaj chadaj bnaa
2017-05-18