Сөрөг хүчний тэргүүний гадаад паспортыг хураажээ
2017-05-19

Венеусэлийн Каракас хотноо сөрөг хүчнээр удирдуулсан олон мянган жагсагч Ерөнхийлөгч болон Засгийн газраа огцрохыг шаардаж буй юм.  Нийслэл хотноо үргэлжиж буй жагсаалын үеэр 43 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дунд цагдаагийн албан хаагчид бий хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв.

 

 

Тус улсад хямрал хяналтаас гарч буйтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүй зөвлөл өнөөдөр шуурхай хуралдааныг зохион байгуулахаар болсон юм. Тэгвэл уг уулзалтад сөрөг хүчний удирдагч Энрике Каприлесийг оролцохыг хориглосон байна.

 

Тэрбээр өчигдөр Нью Йорк хотноо очиж, НҮБ-ын төлөөлөгчидтэй уулзахаар Каракас хотын нисэх буудлаас хөөрөх гэж байхад түүний бичиг баримтыг албаныхан хураан авчээ.  Цагдаагийнхан түүний бичиг баримтыг хурааж авсан шалтгаанаа тайлбарлаагүй ч “2020 он хүртэл гадаад паспортыг нь буцаан олгохгүй” гэсэн байна.

 

Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хоёр долоо хоногийн өмнө сөрөг хүчинтэй хэлэлцээр байгуулахыг хүссэн ч уг саналаас Энрике Каприлес татгалзсан юм. Тэрбээр “Ээлжит бус сонгуулийн зарласан цагт хэлэлцээр хийнэ” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин