Криштиану Роналдугийн ээлжит рекорд

Испанийн Реал Мадрид багийн супер од Криштиану Роналду өчигдөр нэгэн онцгой дээд амжилтыг тогтоожээ. Энэ нь Европын Топ таван лигт хамгийн олон гоол оруулсан тоглогчийн амжилт байсан юм. Ла лигийн 21 дүгээр тойргийн нөхөн тоглолтоо Реал өчигдөр хийсэн бөгөөд өрсөлдөгч Сельта Виго багийг 4:1-ээр буулган авсан юм. Тэгвэл энэ тоглолтод К.Роналду 2 гоол оруулснаар 46 жилийн өмнө тогтоогдсон дээд амжилтыг эвдсэн юм.
Өмнө нь уг амжилтыг Английн домогт хөлбөмбөгчин Жимми Гривс эзэмшиж байсан бөгөөд Челси, АС Милан, Тоттэнхэм, Вэстхэм гэсэн 4 өөр багт тоглохдоо нийт 366 гоол оруулаад байсан юм. Харин одоо Роналду 367 гоолтой түүний дээр бичигдэж эхэллээ.
Мадрид хотын баг мөн улирлын сүүлийн тоглолтын өмнө гол өрсөлдөгч Барсагаас 3 оноо илүү болсон нь томоохон давуу тал болжээ. Тэд сүүлийн тойрогт Малагатай тоглож, хожих эсвэл тэнцсэн тохиолдолд Ла лигийн аварга болох боломжтой болжээ.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ