Хойд Солонгос дахин пуужин хөөргөжээ
2017-05-22

Хойд Солонгос улс энэ амралтын өдөр дахин баллистик пуужингийн туршилт хийсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Уг баллистик пуужингийн туршилт “амжилттай” болсон талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг уламжлав.

 

 

Тус агентлаг “Цөмийн цэнэгтэй пуужин туршлаа” гэсэн байна. Цагаан ордон дээрх туршилтын дараа дургүйцлээ илэрхийлж, тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо улам чангаруулахаа мэдэгджээ.

 

НҮБ-ын дэргэдэх Аюулгүй зөвлөл өнгөрөгч долоо хоногт Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар шуурхай хуралдаан зогсоож, олон улсыг тус улсад тусламж үзүүлэхгүй байхыг анхааруулсан юм.

 

Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт мөн пуужин харвасан билээ. уг пуужин 700 км замыг туулаад Японы тэнгист унажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин