Жагсаалын үеэр өөрийгөө галдан шатаажээ
2017-05-22

Венеусэлийн сөрөг хүчнээр удирдуулсан олон мянган жагсагч нийслэл Каракас хотноо жагссаар байна.

 

 

Цагдаагийнхан жагсагчдын эсрэг хүч хэрэглэсний улмаас олон газар мөргөлдөөн үүсч, 48 хүн амиа алджээ. Жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч, даралттай ус болон хийн буу ашиглаж буй юм.

 

Тэгвэл өчигдөр Каракас хотноо болсон жагсаалын үеэр нэг жагсагч өөрийгөө галдан шатаасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. 20 орчим насны залуу өөрийгөө шатаасан бөгөөд албаныхан шуурхай ажиллаж залуугийн амь насыг аварчээ. Харин гэрчүүд “цагдаагийнхан залуу руу шатамхай бодис цацсан” гэжээ.

 

Өчигдрийн жагсаалд ойролцоогоор 200 мянган хүн нэгдсэн байна. Жагсагчид Ерөнхийлөгч болон Засгийн газраа огцрохыг шаардаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин