Тавдугаар сарын Башё талдаа орж байна
2017-05-22

 

Японы мэргэжлийн сумогийн 5-р сарын башё яг талдаа орж байна. 15 өдрийн барилдаан хийх ёстойгоос бөхчүүд 8 өдрийг ардаа үлдээлээ. Макүчи буюу дээд зиндаанд Монголын 10 сумоч бүртгэлтэй байгаагаас 9 нь энэ башёд барилдаж байгаа юм. Гадаадаас төрөн гарсан 6 дах, Монголоос төрөн гарсан 4 дэх, мэргэжлийн сүмогийн 71 дэх Ёкозуна Какүрюу Ананд тавдугаар сарын 5-нд авсан гэмтлийн улмаас энэ башёш өнжиж байгаа билээ. 8 өдрийн дараах байдлаар зүүн бололн баруун жигүүрүүдийг манлайлан барилдаж байгаа Ёкозуна буюу аваргууд болох Хакухо Даваажаргал, Харумофүжи Бямбадорж нар тэмцээнийг нэг ч унаагүйгээр итгэл төгс тэргүүлэн барилдаж байна. Тэдний ардаас баруун жигүүрийн сэкивака Такаяасү 7 даваа нэг унаатайгаар тэргүүлэгчдийн хоёёрдугаар эгнээнд нэхэж явна. Харин тэргүүлэгчдээс 2 алхмын хойно есөн бөх байгаагийн хоёр нь Монголын бөхчүүд юм. Тодруулбал окэзи Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, сэкивака Тамаваши Мөнх-Оргил нар юм. Манай бөхчүүд түрүүлэх өрсөлдөөнд орж болохуйц өрсөлдөгчдөөр нэрлэгдэж байгаа бол тэдэнтэй адил 6 даваа 2 унаатайгаар түрүүлэх өрсөлдөөнд хүчтэй яригдаж байгаа нэг бөх байгаа нь мэргэжлийн сүмогийн 72 дох Ёкозуна Кисенесато юм. Ингээд 6 даваатайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байгаа бусад бөхчүүдийн ттовчхон танилцуулая.

 

Хокутофүжи /маэгаширагийн зүүний 7/

Шодай /маэгаширагийн барууны 5/

Кагаяки /маэгаширагийн барууны 9/

Ура /маэгаширагийн барууны  10/

Точиношин /маэгаширагийн зүүний 10/

Дайшомару /маэгаширагийн барууны 13/

Тэгвэл Монголын бусад бөхчүүдийн амжилтыг мөн танилцуулж байна.

Тамаваши Мөнх-Оргил /сэкивака/  6-2

чиёошима Мөнхсайхан барууны 2  1-7

Такайнойва Баасандорж зүүний 5   5-3

Ичиножо Ичинноров зүүний 9          2-6

Араваши Дөлгөөн зүүний 11             1-7

Тэмцээн өнөөдөр 9 дэх өдрийн барилдаануудаар үргэлжлэн хүрнэ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин