Б.Бат-Энэрэл эмчилгээ хийлгэхээр Бээжинг зорилоо
2017-05-22

 

МУГЖ, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг тун ч эвлэгхэн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин Б.Бат-Энэрэлийн эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолт энэ сарын 20-нд болсон.

 

Хандивын тоглолт амжилттай дуусч, Б.Бат-Энэрэл хүү БНХАУ-ын нийслэл Бээжин хотод нүдний оношлогоо,эмчилгээ хийлгэхээр өчигдөр /2017.05.22/ эх орноосоо морджээ.

 

Б.Бат-Энэрэл хүү төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон гэдэг. Мэргэжлийн эмч нар хүүг зургаан нас хүрэхээс урьтаж мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтойг зөвлөсөн байна. Одоо Б.Бат-Энэрэл хүү таван настай.

 

Г.Тэгшсүрэн  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эмчилгээгээ сайн хийлгээд ирээрэй амжилт
2017-05-28
moogii:
Horwoo chamd amdiral hairalsan yum chin nvd bas hairlah bh
2017-05-22
Dawaa:
Minii dvv sain yawaad hurdan ireerei mundag duuchin hvv dee Amjilt hvsie
2017-05-22
Chimegee:
Sain ywaad ireerei dvv
2017-05-22
sain emchluuleed ireerei:
mundag huu shuu sain emchluuleed ireerei
2017-05-22