Хар тамхины хэрэгт ялаас чөлөөлдөггүй
2017-05-22

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн  найруулга,  Зөрчлийн хуулийн зарим заалттай холбогдуулан байр суурь илэрхийлэв.  УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Эрүүгийн хуулийн 40 орчим заалтыг өөрчлөх нэрээр зарим зүйлийг оруулж ирж байгаа. Гэвч гол өөрчлөлтүүдийг оруулаагүй байна. Үүний нэг нь хар тамхитай холбоотой хэргийг ялаас чөлөөлжээ.  Өмнө нь "мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис" гэдэг байсан бол одоо зөвхөн "бодис" болж эм бэлдмэл нь байхгүй болсон байна. Мөн "борлуулах зорилгогүйгээр авч хадгалсан" тохиолдолд ял шийтгэдэг байсан бол одоо чөлөөлж байна. Үүнээс гадна Эрүүгийн хуульд доод ял 10 жил оноодог байсныг 5 жил болгосон. Шүүгч үзэмжээрээ ял оноож болно гэсэн үг. Энэ мэт ноцтой зүйл. 

 

Хар тамхи хэрэглэх байраар хангасан бол ял оноодог байсныг торгодог болгожээ.  Хуулиар зөвшөөрөөгүй ч асар их ашиг орлоготой, асар их үр дагавартай, аюултай зүйл бол хар тамхи, зэвсгийн наймаа. Аль ч улсад хар тамхины ялаа  зөөллөсөн түүх байхгүй. Гэтэл лоббигоор улам хөнгөрүүлж, ял шийтгэлийг 3 дахин багасгалаа. Хар тамхины хэрэгт хэзээ ч ялаас чөлөөлдөггүй. Энэ хэрэг дээр хохирол шаардахаа больсонд харамсч байна. Үүнийг хэлэлцэж эхлэхэд би эсэргүүцэж, байнгын хорооноос гарахаа ч илэрхийлж байсан. Хамгийн хатуу шийтгэх ёстой гэмт хэрэг бол хар тамхи, эх орноосоо урвасан хэрэг. Би удахгүй эх орноосоо урвасан гэмт хэргийн талаар ноцтой баримт дэлгэнэ хэмээлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
худлаа яриад байгаач.Ерөнхийлөгчийн хүү чөлөөлөгдсөн
2018-11-21
Зочин:
Ene odoo yu bolj bnaa, mangaruud mongolchuudiig doromjilj bna. Arai heterlee
2017-05-23
uuu zuv zuv:
OK BAASAN HUU CHI ODOO L JINHENE ULS TURCH JINHENE ARD TUMNII HUN BOLJ BAINA SAIN UILS CHIN DELGEREG GEED ERUULIIN DEEDIIG URGUE BAASAN HUUGIIN ZAMD HUNDULDSUN BUHEN UHEJ UREGDEJ UGUIRCH SUNUJ DUUSAG
2017-05-22
irgen:
Baasanhyyg ard tymen ih ynelj baigaa shyy,,,,
2017-05-22