Сүхбаатарын талбайд иргэдийн гомдлыг хүлээн авав

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд боллоо.
Тус газраас
- Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн буруутай үйл ажиллагаа,
- Зах зээлийн шударга бус өрсөлдөөн,
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн чансаа тогтоох, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах,
- Өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах,
- Тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан зэрэг зөрчил гарсны улмаас хохирсон иргэдийн гомдол, мэдээллийг хүлээн авч ажиллав.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ