Гей парадад оролцсон 141 залууг баривчилжээ
2017-05-23

Индонезийн нийслэл Жакарта хотноо ижил хүйстнүүдийн үдэшлэг зохион байгуулсан бүлэг залуусыг орон нутгийн цагдаагийнхан баривчилсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэд нууцаар саун болон фитнес клубт гей үдэшлэг зохион байгуулдаг байжээ.

 

Цагдаагийнхан эхний ээлжинд уг үдэшлэгийг зохион байгуулсан мөн оролцсон 141 залууг баривчилсан талаараа хэвлэлийнхэнд мэдэгдэв.  Баригдаад буй хүмүүсийн дунд Их Британи болон Сингапурын иргэн байгаа гэнэ.

 

Индонез ижил хүйстнүүдийн харилцааг хүлээн зөвшөөрдөггүй, маш хатуугаар шийтгэдэг юм.

 

 Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
А:
БҮГДИЙГ НЬ ЦААЗАЛНА ГОЁ .
2017-05-23