Тэрбумтан эр эхнэртээ 70 каратын алмаазан бөгж бэлэглэжээ

ОХУ-ын тэрбумтан Алексей Шаповалов 2012 онд загвар өмсөгч Ксении Царицыной гэгчтэй гэрлэсэн билээ.
Тэрбумтан эр хуримынхаа таван жилийн ойд зориулан эхнэртээ гэнэтийн бэлэг барьсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв. Тэрбээр эхнэртээ 70 каратын алмаазан шигтгээтэй бөгж бэлэглэжээ. Уг бөгжний үнэ 7.7 сая ам.доллар аж.
Өдгөө 27 настай Ксении Царицыной инстаграм хуудсаараа дамжуулан нөхрөөсөө бэлгэнд авсан үнэт эдлэлийнхээ зургийг нийтэлсэн байна. Тэрбээр “Гэнэтийн байж чадлаа. Чамдаа маш их хайртай” гэж бичжээ.
Алексей Шаповалов эхнэртээ гэрлэх санал тавихдаа 30 каратын бөгж бэлэглэж байсан гэнэ. Ксении Царицынойг орон нутгийн хэвлэлийнхэн “Оросын Элизабет Тэйлор” гэдэг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ