Солонгосын хамгийн алдартай хос бүл нэмнэ

Өмнөд Солонгосын хамгийн алдартай хос болох дуучин Рэйн болон жүжигчин Ким Тэхи нар өнгөрсөн нэгдүгээр сард хуримаа хийсэн билээ.
Хуримын ёслолоос хоёр өдрийн өмнө дуучин залуу инстаграм хуудсаараа дамжуулан энэ тухайгаа мэдэгдсэн юм.
Тэгвэл хос тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авахаар болсон талаар “www.allkpop.com” сайт мэдээллээ. Жүжигчин бүсгүй 15 долоо хоногтой жирэмсэн гэнэ. Уг мэдээллийг хосын ойрын эх сурвалжууд баталжээ.
Хос 2012 оноос болзож эхэлсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ