Үндэсний урлагийн салбарынхан төв талбайд чуулав
2017-05-23

Гэрэл зургуудыг MPA.mn

 

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хариуцан Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

 

Өдөрлөгт Монголын үндэсний музей, Монголын үндэсний номын сан, УДБЭТ, УДЭТ, Улсын филармони, СУИС зэрэг урлагийн 17 салбар байгууллага оролцож үйл ажиллагаагаа  иргэд олон нийтэд сурталчилж байна.

 

Тухайлбал Монгол Улсын Үндэсний номын сангаас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр “Номын санчийн ширээнд”, “Хамгийн, хамгийн” сэдэвт номын үзэсгэлэнг дэлгэснээс гадна “Хуулиа дээдлэж, Үндэсний бичиг соёлын сан хөмрөгөө баяжуулцгаая” номын хандив хүлээн авах, батламж гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн “Үнэт ховор номын үзэсгэлэн”-г үнэ төлбөргүй үзэх боломжийг олгож байв.

 

 

Харин МУИС-ийн Монгол бичиг соёлын "Хос-Уянга" нэгдэл “Уран бичлэгийн хямдралтай үйлчилгээ явуулж байна.

 

УДЭТ-ын уран бүтээлчид багахан хэмжээний урлагийн тоглолтыг зохион байгууллаа. Тухайлбал тус театрын жүжигчин СТА Б.Нармандах орос дууг дуулж сонирхуулсан бол СТА жүжигчин Ц.Баясгалан “Ану хатан” жүжгийн дууг сонордууллаа.  Мөн театрын залуу жүжигчдийн “Драм гурав” хамтлаг  “Макарена” , “Шөнийн Вероны эзэд” ковер дууг дуулсан бол “Драм дөрөв” хамтлаг “Чингис хаан дуу”-г дууллаа. Мөн тус театраас азтан шалгаруулж, УДЭТ-ын гарын бэлэг, тоглолтын урилгыг гардуулж байв.

 

 

Харин Монголын Үндэсний музейн хамт олон энэ өдөр байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд танилцуулан сурталчилах чиглэлээр:

 

  • Хорол, үйчүүр, алаг мэлхий  ардын  уламжлалт тоглоомыг үзэгчдэд зааж сургах

 

  • Дөрвөн бэрх орхисон азтай 3 үзэгчийг шалгаруулж, гэр бүлийн хамтаар 1 удаа МҮМ-г үнэгүй үзэх эрхийн бичгээр шагнана.

 

  • “Баатрууд” боловсролын хөтөлбөр, Ноёд хатдын зурагт самбартай хамт хүүхдүүд зураг даруулах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин