“Жеймс Бонд” цувралын од таалал төгслөө
2017-05-24

Тагнуулч “Жеймс Бонд” цувралын анхны ангид тоглосон Британийн нэрт жүжигчин Рожер Мур 89 насандаа таалал төгссөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрээр хорт хавдрын улмаас нас барсан талаар гэр бүлээс нь мэдэгдэв.

 

Гэр бүлийнхэн нь жүжигчний албан ёсны твиттер хуудас дээр “Удаан хугацааны турш хорт хавдартай тэмцсэн. Таны зориг тэвчээрээр бид бахархаж байна” хэмээн жиргэжээ.

 

 

“Рожер Мур таалал төгслөө” гэх жиргээний дараа холливууд болон Британийн уран бүтээлчид нийгмийн сүлжээгээр дамжуулан эмгэнэл илэрхийлэв.

 

Жүжигчин эр “Жеймс Бонд” цувралын долоон ангид гол дүрийг бүтээсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин