Энэ сонгуулийг тэд удирдана
2017-05-24

 
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхэд нэг сар, хоёр хоногийн хугацаа үлдлээ. СЕХ энэ сарын 27-ндМ.Энхболд, С.Ганбаатар, Х.Баттулга гуравт нэр дэвшигчийн үнэмлэх олгоно. Ингээд сонгуулийн сурталчилгаа ирэхсарын 6-наас 24-нийг дуустал үргэлжлэх юм.
 
Тиймээс намууд сонгуулийн бэлтгэлээ хэдийнэ хангажээ.
 
МАН. Эрх баригч намын Сонгуулийн штабыг Элчин сайд С.Баяр удирдах нээ гээд хэсэг шуугисан. Гэхдээ тэрсаяхны нэгэн хэвлэлд ярихдаа “...Би дипломат албанд байгаа учраас намын ажилд оролцохгүй, намын тухайярихгүй. Оролцох, ярилцах эрх маань хуулиар хаагдсан” гэсэн. Энэ үнэн. Хэдийгээр Монгол төрийн бүх эрх мэдэлнамд нь төвлөрсөн ч төрийн тусгай албанд зүтгэж байгаа энэ хүн сонгууль удирдаж болохгүй гэдгийг хуулиартогтоосон. Гэсэн хэдий ч 2005 оноос хойш энэ нам С.Баяргүй сонгуульдаж үзээгүй гэхэд болно. Ерөөсөө л МАН-ынсонгуулийн зүг чигийг заагч нь С.Баяр юм.
 
Гэхдээ албан ёсоор бол МАН-ын Сонгуулийн штабыг намын генсек Д.Амарбаясгалан удирдана. Тэрээр мөн нэрдэвшигч М.Энхболдын  Ерөнхий менежерийн үүргийг гүйцэтгэнэ. Мөн Д.Амарбаясгалангийн хувьд хэвлэлмэдээлэл, сонгуулийн сурталчилгааны PR зэргийг давхар хариуцаж буй ажээ. Түүнчлэн Штабын дэд даргаарЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат ажиллах юм байна.
 
МАХН. Энэ намын буюу нэр дэвшигч С.Ганбаатарын Сонгуулийн штабыг Монгол Улсын Шадар сайд асан,  МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар удирдана. Харин Ерөнхий менежерээр нь МАХН-ын генсек Э.Эрдэнэжамьян, Хэвлэлмэдээлэл, сонгуулийн сурталчилгааг МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга хариуцан ажиллах юм байна.
 
АН. Сөрөг хүчний хувьд Сонгуулийн штабыг намын дарга С.Эрдэнэ даргалж, Х.Баттулгын ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажиллах юм байна. Хэвлэл мэдээлэл, сонгуулийн PR-ыг АН-ын хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан Нарийн бичгийн дарга О.Магнай хариуцна гэсэн мэдээлэл байна.
 
Б.ДАМДИН-ОЧИР
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
Shuud.mn
Сонин хачин
zochin:
mahn ene udaa ondor sanal abah bolno ard irged am saitai baina demjij baina.
2017-05-25
Иргэн:
Чи басих том бодов оо. Ялагдлыг чинь харах цаг удахгүй дээ
2017-05-24
zochin:
MAHN-iin songuuliin ajild ondor amjilt husie
2017-05-24
зочин:
МАН их хурлын сонгуульд ард түмнийхээ амьдралыг сайжруулна, ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ, хүүхдийн 20-ийг үргэлжлүүлэн олгоно, ямар нэг татварыг нэмэхгүй өөр юу юу ч билээ өчнөөн гоё юм амлаж ард түмний итгэлийг авч 65 суудал авсан. Одоо бодит байдал дээр юун ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмэх вэ нэг ч төгрөг нэмээгүй харин ч ахмадын тэтгэвэрт орох насыг нэмэгдүүлсэн ингэснээрээ өчнөөн залуучууд ажилгүй орлогогүй зарим нь гадаадад боолын ажил хийхээр явж биегүй болж байна, хүүхдийн 20 будаа, 7 төрлийн татвар нэмсэн гээд л дандаа эсрэгээрээ, нэг жил нь ч өнгөрч байх шив одоо худлаа амлах юм үлдсэн гэж үү, боловсрол энэ тэр гэж худлаа гоншигнох хэрэггүй, харвард төгссөн эх орон ард түмнээ гэсэн сэтгэлгүй хүнээс, ард түмэн эх орноо гэсэн сэтгэлтэй хүн хамаагүй дээр, тэгээд ч нэр цэвэр гар цэвэр хүнд саналаа өгнө
2017-05-24
Иргэн:
МАН зөв хүнээр сонгуулиа удирдуулсан байна.Залуучуудад итгэл үзүүлж амжилт гаргаарай.Боловсрол маш чухал гэдгийг өнгөрсөн 4 жил үнэхээр ухаарлаа.МАН д нэг мөр итгэл үзүүлнээ!
2017-05-24
Иргэн:
Чи басих том бодов оо. Ялагдлыг чинь харах цаг удахгүй дээ
Zochin:
Amarbaysgalan gej ene zaluu mundag zaluu bnlee,Huchtei iim zaluuchuud Mongoliig udahgui udirdaj hugjuuleh boltugai.M.Enkhboldiin toloo sanalaa ognoo.
2017-05-24
Зочин:
ene mah-n amarbayasgalan udirdaj baival sain bna.ene kommunist surtaxuuntai xun baivail AH.MAXH-in orsoldogchid ylax bolomjtoi.ene kommunist amarbaysgalan unexeer aimaar kommunist uzel bodoltoi muuxai amitandaa.
2017-05-24