Их Британид онц байдал зарлалаа
2017-05-24

Их Британийн Манчестер  хотын “Манчестер Арена” цэнгэлдэхэд болсон террорист халдлагатай холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй орон даяар онц байдал зарласан талаар www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Онц байдлын хугацаа сарын хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих гэнэ. Цагдаа, хүчнийхэн 24 цагаар ажиллах бөгөөд хотын төвүүдийн хамгаалалтаа нэмэгдүүлсэн болохоо мэдэгдлээ.

 

Хотын төвөөр 5000 гаруй тусгайгийнхан эргүүл хийх гэнэ.

 

22 хүний аминд хүрсэн халдлагыг 2015-2016 оны хооронд “University of Salford” их сургуулийн бизнесийн чиглэлээр суралцаж байсан Ливиэс цагаачлан ирсэн Салман Абеди үйлдсэн болохыг тогтоогоод байна.

 

Түүнийг тоглолтын үеэр амиа егүүтгэсэн хэмээн сэжиглэж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин