Айлчлалаа дуусгаж чадалгүй Дутерте нутаг буцлаа
2017-05-24

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте ОХУ-д төрийн айлчлал хийж буй билээ. Тэрбээр өчигдөр Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан юм.

 

 

Удирдагчдын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байхад Филиппинийн хойд хэсэг армийнхан болон исламын хэт даврагчидтай харилцан буудалцсан хэрэг гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг хэрэг явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Дутерте яаралтай нутаг буцах болжээ.

 

Тэрбээр хэвлэлийнхэнд “Би яаралтай эх орон руугаа буцах шаардлагатай боллоо. Нөхцөл байдал хяналтаас гарахаас урьтаж шийдвэрлэх ёстой ажлууд их байна” гэж хэллээ. Зэвсэглэсэн исламын дайчид Минданао  мужийн Марава хотыг хүчээр эзлэн авсан гэнэ. Тэд нутгийн оршин суугчдыг хүчирхийлэн, тонон дээрэмдэж эхэлжээ. Уг хотод 200 мянган хүн амьдардаг юм.

 

Дутерте, Путинтэй уулзаж байхдаа Филиппин улсад хамгийн чухал зүйл бол хүчирхэг арми. Тиймээс бид ОХУ-аас зэвсэг худалдан авах туйлын сонирхолтой байна. Мөн ОХУ-тай хамтран терроризмын эсрэг тэмцэх зорилготой байна” гэж мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин