Зам тээврийн осолд 6 хүүхэд өртжээ
2017-05-24

2017 оны 05 дугаар сарын 23-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 329 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 243 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 15 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 11, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн байна. 

 

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

 

Тухайлбал:

 

  1. ЧД-ийн нутаг Дэнжийн мянгын гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 9 настай М-г мөргөж гэмтээгээд гэрт нь хүргэж өгөөд явсан.

 

Орон нутагт:

 

  1. Увс аймгийн Түргэн сумын нутаг Рашаант гэх газар асфальтан замд ВАЗ-21099 маркийн К жолоочтой автомашин онхолдож зорчигч М,Б нарын 2 хүний амь нас хохирсон хэргийг Увс аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hyyhded zam taviad ugchihud yadag ium be.
2017-05-24