Дэлхийн Бадминтоны Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо
2017-05-24

 

Дэлхийн Бадминтоны Холбоо нь Австрали Улсад болсон ээлжит их хурлаараа удирдах зөвлөлийн гишүүдээ сонгожээ. 18 хүний бүрэлдэхүүнтэй уг зөвлөлд манай улсаас Монголын Бадминтоны Холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг сонгогдсон ба тус холбооны маркетинг хариуцсан дэд даргын албан тушаалд давхар томилогдсон байна.

 

Шинэ удирдах зөвлөл нь Токиод болох Олимпийн наадам буюу 2020 оныг дуустал 4 жилийн хугацаанд спортын хөгжилд өндөр хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тус холбооны зүгээс мэдэгджээ.

 

Дашрамд дурьдахад бадминтоны спорт нь дэлхийн хэмжээнд хөл бөмбөгийн спортын дараа ордог, олимпын тоглолтыг нь тэрбум гаруй хүн үзэж сонирхдог түгээмэл спорт юм. Тэр дундаа ази тивд хамгийн их сонирхогч, хичээллэгчтэй бөгөөд Индонези, Малайз зэрэг улсуудын тэргүүлэх спортын төрөлд тооцогддог, манай баг тамирчид дэлхийн хэмжээнд амжилт үзүүлэх бүрэн боломжтой спортын төрөл билээ.

 

 

Сүүлийн жилүүдэд бадминтоны спорт нь манай улсад эрчимтэй хөгжиж байгаа спортын төрлүүдийн нэг юм. Дэлхийн бадминтоны холбооны удирдах албан тушаалд монгол хүн томилогдсон нь цаашид монголын бадминтоны спортын хөгжилд хувь нэмэр оруулахаар үйл явдал боллоо.

 

Г.Бадмаараг

Shuud.mn
Сонин хачин
Hulgaichiin huu odoo bolimoor ...
2021-12-04