ОУВС-ийн хурлын талаар мэдээлэл хийнэ
2017-05-25

 

ИНЕГ-т

 

08.30 цагт Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 92 жил, Иргэний нисэхийн ерөнхий газар үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярын нээлт, шагнал гардуулах үйл ажиллагаа болно. Холбоо барих утас:91615500

 

Сүхбаатарын талбайд

 

11.40 цагт: Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс иргэд, аж ахуйн нэгж байгууллага, жуулчид ихээр үйлчлүүлдэг, дамжин өнгөрдөг Сүхбаатарын талбай, Цэрэндоржийн гудамж, Сөүлийн гудамж, Энхтайвны өргөн чөлөөнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дугуйт эргүүл ажиллуулахаар шийдвэрлэж, Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 6 ширхэг унадаг дугуйг дагалдах хэрэгслийн хамт гардуулж өгөх үйл ажиллагаа  болно.

 

Хэвлэлийн Хүрээлэнд

 

11.00 цагт Эцэг эхчүүд хугацаагүй тэмцлийн хэлбэрт шилжиж  суулт зарлахаар болжээ. Үүнтэй холбогдуулан “Хот төлөвлөлтийн хямралаас залхаж байна” сэдэвт хэвлэлийн хурлыг хийнэ.

 

MN-Мэдээллийн төвд

 

11.00 Япон-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтын талаарх мэдээлэл хийнэ.

 

12.00 Монголын өмгөөлөгчдийн холбооны НЗДТГ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

 

12.30 Эх орноосоо урвах гэмт хэргийг эрүүгийн хуулиас хассан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдсөн болон сонгуулийн хар машины асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цэрэг, тусгай албаны алба хаагчдын төлөөлөл хамтран мэдээлэл хийнэ.

 

13.00 Эко автомашин импортлогчид, Автомашин экспортлогчдын нэгдсэн холбоо, Тээвэр зохицуулалтын нэгдсэн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Хүрээ дээд сургуулийн зааланд

 

13.00 цагт БГД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хэлэлцүүлэг хийх гэж байна. Харилцах утас: 95141117

 

Үндэсний мэдээллийн төвд

 

13.00 цагт Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос энэ сарын 19-20-ны өдрүүдэд болсон азийн аваргын тэмцээний талаар мэдээлэл хийнэ. Медаль авсан тамирчид оролцоно.

 

Төрийн ордны "Г" танхимд

 

14:00 цагт ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурал хуралдсантай холбогдуулан Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газраас хамтарсан хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгнө.

 

Shuud.mn
Сонин хачин