Тагнуулын Ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ
2017-05-25

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталсан. Харин шинэ хуулинд эх орноосоо урвагчдыг өршөөлөө гэх мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хийсэн. Тэрбээр "Эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгосон байгаа юм. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн дайны үед эх орноосоо урвах гэдэг заалт хамаарна. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл.  Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон хамтран ажилласан гадаадын иргэн байгууллагад шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаатай мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жилээр ял шийтгүүлнэ” гэдэг заалт шинээр батлагдсан нь маш ноцтой заалт. Ийм л аюултай хуулийг ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байна” хэмээсэн юм.

 

 

Тэгвэл энэ асуудлаар Тагнуулын Ерөнхий газраас мэдэгдэл гаргасан байна. 

 

Тагнуулын Ерөнхий газар: 

 

Сүүлийн үед олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тагнуулын байгууллагын харьяаллын “Эх орноосоо урвах” гэмт хэргийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулийг батлахад хассан мэтээр буруу ташаа мэдээлэл гарах боллоо.

 

2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд заасан “Эх орноосоо урвах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга /2015 он/-д 19.1 /Эх орноосоо урвах/, 19.4 /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/ дүгээр зүйлүүдэд тус тус обьектив талын үйлдлээр нь хоёр салгаж тусгасан бөгөөд уг гэмт хэрэгт хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг хөнгөрүүлээгүй.

 

Энэхүү өөрчлөлт нь олон улсын харилцааны хөгжлийн өнөөгийн чиг хандлага, гадаад орнуудын эрүүгийн хууль тогтоомжид энэ төрлийн гэмт хэргийг зүйлчилсэн нийтлэг жишиг, тагнуулын байгууллагаас харьяаллын гэмт хэрэг, түүний дотор тухайн гэмт хэргийн гаралт, шалгаж шийдвэрлэсэн байдалд хийсэн судалгаа, шүүхийн практик болон эрх бүхий байгууллагуудын санал, дүгнэлт зэрэгт үндэслэсэн болохыг мэдэгдэж байна гэжээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Эх орноосоо урвагчид гэвэл дээр үед манж нараас чулуу авч толгой дээрээ хадах гэж үхэлдэж байсан одоогоор бол эх орныхоо баялагыг гадаадын доншуучидад зуучлан нохойн идүүрийн хэмжээгээр завшиж байгаа бүлэг этгээдүүд орох ёстой
2017-05-25
Иргэн:
Эх орноосоо урвагчид гэвэл гадаадад гэр бүлээрээ амьдардаг мөртлөө тэнд төосөн хүүхэддээ давхар иргэншил авч өгөхөөр хөөцөлдөөд байгаа тэр хүмүүс л бхйх даа .
2017-05-25