Унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцох бол үүнийг анхаарна уу
2017-05-25

 

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд холбогдож амь нас нь хохирсон 4 хэрэг бүртгэгдсэний 3 нь орон нутагт, 1 нь нийслэл хотод бүртгэгдсэн судалгаа байна.

 

Мөн Нийслэл хотын хэмжээнд эхний 4 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 28 хүүхэд хүнд хүндэвтэр байдлаар гэмтсэний 2 нь унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гэмтсэн байна.

 

Иймд нийт иргэд, жолооч нарт Замын цагдаагийн албанаас дараах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.Иймээс Замын цагдаагийн албанаас дараах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.


• Эцэг эх та 14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
• Унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцогч та ямагт анхаарал болгоомжтой байж, жолоочид харагдахуйц тод эсвэл цацруулагчтай хувцас өмсөх. Мөн хамгаалах малгай болон бусад хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж хэрэглэн хөдөлгөөнд оролцох,
• Жолооч нарт ойлгогдохуйц анхааруулах болон эргэх дохио өгөх зэрэг арга хэмжээ авахыг сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин