Эхнэр, гурван хүүхдээ хөнөөгөөд амиа егүүтгэжээ

Гэр бүлийн дөрвөн хүний амь насыг хөнөөсөн хэрэг энэ сарын 21-22-нд шилжих шөнө гарчээ.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны 39-р гудамжны задгайд оршин суугч Х /39 нас.Эр/ 4,6,11 настай гурван хүүхдээ 38 настай эхнэрийн хамт хөнөөгөөд өөрийнхөө амийг егүүтгэсэн байна. Хэрэг шөнийн 01.30 цагийн орчимд гарсан бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл 01.40 цагт ирж, хэргийн газрыг хамгаалалтад авчээ.
Хэргийг СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ