Монголын гурван бөх башёг тэргүүлж эхэллээ
2017-05-25

 

Японы мэргэжлийн сүмогийн өчигдрийн буюу 11 дэх өдрийн барилдаанууд сонирхолтой болж өнгөрлөө.  Башёг өчигдрөөс эхлэн их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа тэргүүлж эхэлсэн юм. Тэрбээр озэки Гоэйдогоор 11 дэх даваагаа авсан бол аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг комосүби Митакеми ёорикири мэхээр давснаар тав дахь даваагаа авсан. Ингэснээр Харүмафүжи 10 даваа, нэг унаатайгаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэх болж байна. Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Аияамагаар ес дэх даваагаа авснаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд үлдлээ. Аварга Кисэносато өчигдрөөс эхлэн гэмтлийн улмаас башёг харамсалтайгаар орхих болсон юм. Тэрбээр  башёг 6 даваа, 4 унаатай өндөрлүүллээ.   Ийнхүү Нацү башёг Монголын гурван бөх тэргүүлж эхэллээ. Хакүхо 11, Харүмафүжи 10, Тэрүнофүжи 9 даваатай явна. 

 

Ингээд өчигдөр барилдсан Монгол бөхчүүдийн амжилтыг танилцуулъя.

 

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-0
  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-1
  • Ёкозүна Какүрю М.Ананд 1-4 /башёг орхисон/
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9-2
  • Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 8-3
  • Маэгашири-2 Чиёошома Г.Мөнхсайхан 3-8
  • Маэгашири-5 Таканойва А.Баасандорж 5-6
  • Маэгашири-9 Ичиножү А.Ичинноров 5-6
  • Маэгашири-11 Араваши Э.Дөлгөөн 4-7  амжилтыг үзүүлээд байна. 

 

Өнөөдөр башёгийн 12 дахь өдрийн барилдаан болно. Сүүлийн өдрүүдэд том цолтой бөхчүүд хоорондоо барилдаж байгаа учраас барилдаан бүр хариуцлагатай болж ирж байна. Хакухо өнөөдөр Точиазантай барилдах бол Харумафүжи аварга Таканойва А. Баасандоржтой барилдана. Харин озеки Ган-Эрдэнийн хувьд 8-3 амжилттай яваа Шодайтай учраа таарсан байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
ЦӨС ИХТ МОНГОЛЧУУДАА САЙН БАЙНА.БҮГДИЙГ НЬ ДАВСТАЙ НЬ ХУТГААД ӨГӨӨРЭЙ ХОРЖИЙЛОО ДЭЭДСИЙН СҮНС АРУАААХ УУХАЙ ЯАНАА БИ ГАЛЗУУРЧИХЛАА
2017-05-25
ИРГЭН:
ЦӨС ИХТ МОНГОЛЧУУДАА САЙН БАЙНА.БҮГДИЙГ НЬ ДАВСТАЙ НЬ ХУТГААД ӨГӨӨРЭЙ ХОРЖИЙЛОО ДЭЭДСИЙН СҮНС АРУАААХ УУХАЙ ЯАНАА БИ ГАЛЗУУРЧИХЛАА
2017-05-25