АН-ын ҮБХ-ны хуралдаан эхэллээ
2017-05-25

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны анхдугаар хуралдаан эхэллээ. ҮБХ-нд шинээр сонгогдсон гишүүд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, анхдугаар хуралдаанаа эхлүүлэв.

 

 

Хуралдааныг нээж, АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр  “АН-ын шинэчлэлийн үйл ажиллагаа явагдаад хагас жил болж байна. Өнгөрсөн онд хуралдсан АН-ын VI их хурлаас Үндсэн дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулж, Монголын улс төрийн түүхэнд анх удаа бүх гишүүдээрээ намын даргаа сонгосон. Саналыг эрхтэй 132 000 гишүүнээс 120 000 гишүүн саналаа өгч, даргыг сонгох ажил амжилттай явагдсан. Намын шинэчлэлийн хоёр дахь давалгаагаар бид намын анхан, дунд шатны намын удирдлагыг сонгосон. Энэ ажлын хүрээнд улсын хэмжээнд 17800 сонгуульт албан тушаал дээр 20 мянган гишүүд өрсөлдөж, намын удирдах бүрэлдэхүүн 100 хувь шинэчлэгдлээ.

 

Намын анхан, дунд шатны удирдлагыг сонгох сонгуулийн үр дүнд ҮБХ-нд 389 гишүүн сонгогдсон. Шинэ дүрмийн дагуу ҮБХ-ны нийт гишүүдийн 30 хувьд залуусын төлөөллийг оруулсан. ҮБХ-ны гишүүдийн 30 орчим хувьд эмэгтэйчүүдийн төлөөлөл орлоо” хэмээн гишүүдэд амжилт хүслээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин