Ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байна
2017-05-26

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байна.

 

2017 оны 05 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, говийн бүсийн нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 32-37 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.   

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 30-32 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин