Монголбанкнаас хэвлэлийн хурал зарлалаа
2017-05-26

09.30 цагт: Blue sky-ийн Crystal танхимд Хэрэглэгчдийн санхүүгийн эрх ашгийг хамгаалах үндэсний хэлэлцүүлэг болно.


09:30 цагт ХХААХҮЯ-наас Төрийн ордонд Малчдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулна. Зөвлөгөөнд 21 аймгийн 330 сумын 800 гаруй малчин, хөдөө орон нутгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцоно.


09:45 цагт Монголын Хөрөнгийн биржийн 5482 дахь арилжаа эхлэх бөгөөд энэхүү түүхэн ойд зориулсан арилжааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хүндэтгэн нээж, цан цохих ёслол болно. 


10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд хүүхдийн баяртай холбоотой хийгдэж буй хяналт шалгалтын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. 


10.00 цагт Сүхбаатарын талбайд "Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийн нээлт болно. 


10.30 цагт: Соёлын төв өргөөний “Б” корпус, Хүүхдийн төв номын санд “Монгол Улс, БНХАУ-ын хооронд Ном, хэвлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно.


11:00цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ээлжит бус их эеийг зохион байгуулах ажлын хэсгээс үндэсний бөхийн ээлжит бус их хурлыг хуралдуулах талаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт. Монголбанкнаас хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.00 цагт: "Боловсрол-2017" нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлт болно.


11.30 цагт: Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн Сургалтын танхимд “Номын сангийн нээлттэй өдөрлөг” болно.


 

Shuud.mn
Сонин хачин