Трамп, Макрон нар уулзлаа
2017-05-26

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнод дахь айлчлалаа өндөрлүүлээд Европын орнуудад айлчилж байна.

 

 

Ерөнхийлөгч гэр бүлийнхээ хамтаар Итали улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийх үеэрээ Ватиканы тэргүүн Францистай уулзсан юм. Тэд терроризм болон шашны хэт туйлшралын талаар санал солилцжээ.

 

Тэгвэл Трамп гэргий  Меланья Трампийн хамтаар өнөөдөр Белгийн нийслэл Брюссель хотноо хүрэлцэн ирсэн байна.

 

 

Тэрбээр Брюссель хотноо ирсэн даруйдаа Францын шинэ удирдагч Эммануэль Макронтай уулзжээ. Удирдагчид олон улсад тулгамдаж буй дүрвэгсдийн хямрал болон терроризмын аюул заналхийллийн асуудлаар хэлэлцсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин