Жакарта хотноо халдлага гарчээ
2017-05-26

Индонезийн нийслэл Жакарта хотноо өчигдөр 9.00 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсон талаар “www.abc.net.au” сайт мэдээллээ.

 

 

Уг халдлагын улмаас үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн гурван ажилтан амиа алдсан байна.

 

Нийслэл хотноо амиа золиослогч этгээд халдлага үйлдсэн аж. Үндэсний цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Сетуа Васисто Энэ бол террорист халдлага. Халдлагын шалтгаан тодорхойгүй байна” гэж мэдэгджээ.

 

Тун удахгүй исламын шашинтнуудын гол баяр Рамадан сар болох билээ. энэхүү баярын үеэр амиа золиослох халдлага гарч магадгүй байгаа учир Жакарта хотын хамгаалалтыг нэмэгдүүлэхээр болсон байна.

 

Жакарта хотноо өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сард террористууд халдлага үйлдэж, есөн хүний аминд хүрсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин