Жолооч нар сэтгүүлтэй болжээ
2017-05-26

 

Төмөр хүлгийн жолоо атгадаг хүн бүрт зориулав ... Ийм уриатай “Супер жолооч” нэртэй сэтгүүл хэвлэгдэн гарах болжээ.

 

 

2016 оны 12 сараас эхлэн сард 2 дугаар хэвлэгдэн гарч буй энэ сэтгүүл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ аваад байгаа 950.5 мянга гаруй иргэд, түүний дотор нийслэл хотод авто машин эзэмшиж буй  385,9 мянган жолооч нарт хүрэхийг зорьсон үндэсний хэмжээний сэтгүүл юм байна. Замын хөдөлгөөнийг бүрдүүлж байдаг  жолооч, зорчигч, нийтийн тээврийнхэн зэрэг тал бүрийн онцлогийг сэтгүүлдээ тусгаж, тэдэнд хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг төрөлжүүлэн нийтэлж буй  энэ сэтгүүлийн 4 дэх дугаар хэвлэлтээс гарчээ.

 

“Супер жолооч” сэтгүүл иргэн жолооч нарын цаг үеийн мэдээллийн холбоос байж бодит сурвалжлага, мэдээ мэдээллээр баяжин жолооны  бүхээгт нь өөрийн байраа эзэлсэн, дотнын  зөвлөгч “анд” нь болно гэж сэтгүүлийн хамт олон хэлж байна. Мөн уул уурхайн хүнд машин механизм холын тээвэрлэлтэд явдаг жолооч нарт зориулсан "Ангилал Å ” буланг цувралаар бэлтгэж буй.

 

Сэтгүүлийн анхны дугаарыг хийлч Дээгий / Ч.Дэлгэрцэцэг / дэмжин оролцсон бол шинэ дугаарыг бяцхан үрс  чимжээ. Тэд сэтгүүлээр дамжуулан “Дийд Дийд. Бид гадаа тоглоно шүү . Ухрахдаа анхаараарай ” гэж жолооч ах эгч нартаа хэлүүлжээ. 

 

 

П.Баяр 

Shuud.mn
Сонин хачин