Чуулганы хуралдаан өндөрлөлөө
2017-05-26

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар” мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулав. Дараагаар нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

 

Мөн 2018 оны Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны  төсөөллийг хэлэлцэхийг дэмжив. Дараагаар нь УИХ-аар баталсан зарим хуулиудын эцсийн найруулгыг сонслоо.

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин