М.Анхцэцэгт 6 сая төгрөгийн хандив гардуулав
2017-5-27

Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн ч "Би эх орныхоо төлөө штанг өргөдөг" хэмээн гадны улсын саналыг хүлээж аваагүй тамирчин бол “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлагч М.Анхцэцэг. Түүний  дүү 16 настай М.Номин-Эрдэнэ өнгөрөгч оны 9 дүгээр сарын 22-ны өдөр их хэмжээгээр түлэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан олон нийтийн санаачлагаар “Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд туслацгаая” аяныг 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл өрнүүлж байгаа юм.  Уг аянд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн нэг өдрийн цалингаа хандивласан бөгөөд энэ сарын 27-ны өдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс хандивын мөнгийг М.Анхцэцэгийн гэр бүлд БХЯ-наа гардуулан өглөө.

 

Гүн түлэгдэлтийн дараах шатны хагалгааг манай улсад хийх боломжгүй учраас  БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт хагалгаанд орох юм байна. Уг хагалгаанд 65 сая төгрөг шаардлагатай байгаа аж. “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлагч М.Анхцэцэгийн аав Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн ерөнхий инженер, дэд хурандаа цолтой бөгөөд одоо Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна.

 

Түүний ээж мөн зэвсэгт хүчинд 20 гаруй жил ажилласан бэлтгэл ахлах ахлагч юм. Хүндийн өргөлтийн Залуучуудын болон Оюутны дэлхийн аварга М.Анхцэцэг Монгол Улсынхаа  нэрийг дэлхийд гаргана хэмээх том мөрөөдлөө мөнгөөр арилжихыг хүсээгүй эх оронч сэтгэлээр нь монголчууд бид бүхэн бахархаж явдаг билээ.  Тэр биднийг орхиогүй, бид ч түүнийг орхихгүй. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongolchuud bid saihan setgeltei humuus shuu. Baharhaj baina
2017-05-28
Зочин:
Mungu huuj araas ni yvalgui, nutgaa bodoj tsalin bagatai ch neree gargahaar hicheej yavaa mundag emegtei shu
2017-05-28