Улаанбаатарт 20 хэм дулаан байна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говиор 23-28 хэм, говийн бүсийн нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ