Татвараа төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгоно
2017-05-29

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг журамтай.

 

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

 

  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард

 

  • 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард

 

  • 4, 8 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

 

  • 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард

 

 

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг 06 сарын 01-ний өдрөөс өмнө төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Нийслэлийн татварын газраас анхааруулж байна.

 

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгаар татвар төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

 

Татвар төлөгч тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлөхдөө өөрийн харъяа дүүргийн татварын хэлтсийн дансны дугаарын дагуу аль ч банкинд төлөх боломжтой. Мөн аль ч татварын хэлтэс, татвар хураах цэгүүдэд албан татвар, төлбөр төлсөн баримтаа үзүүлж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛ:
Төлөөгүй бол торгоно гэж төрийн нэр барьж иргэдээ сүрдүүлэхээ болихоор юм. Арай гэж төлсөн хэдэн төгрөг хаана юунд орсныг эхлээд тайлагнадаг болох хэрэгтэй.
2017-05-29
МОНГОЛ:
Төлөөгүй бол торгоно гэж төрийн нэр барьж иргэдээ сүрдүүлэхээ болихоор юм. Арай гэж төлсөн хэдэн төгрөг хаана юунд орсныг эхлээд тайлагнадаг болох хэрэгтэй.
2017-05-29
МОНГОЛ:
Төлөөгүй бол торгоно гэж төрийн нэр барьж иргэдээ сүрдүүлэхээ болихоор юм. Арай гэж төлсөн хэдэн төгрөг хаана юунд орсныг эхлээд тайлагнадаг болох хэрэгтэй.
2017-05-29
зочин:
Төрийн байгууллагууд олон түмнээ торгуулиар л айлгах юм.Ямар хуулийн хэд дүгээр зүйлд яг юу гэж заасан байдаг юм.Ерөнхий далайлгалт биш хэрэв хугацаанд нь төлөөгүй бол хуульд ингэж заасан байгаа шүү гэдгийг тодорхой хэлж бай.Бас тэр цахилгаан эрчим хүчнийхэн өнөөдөр нь цахилгааны мөнгө төдөн төгрөг гарлаа гэж МСЖ биччихээд орой нь дахиад төлөхгүй удвал цахилааныг чинь таслана шүү гэж сүрдүүлдэг юм.Сүрдүүлгээ жаахан багасгамаар
2017-05-29