Ким Чен Ун шинэ зэвсэг туршжээ
2017-05-29

Хойд Солонгос улсын Батлан хамгаалах яам өчигдөр шинэ төрлийн баллистик пуужин туршсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг туршилтыг залуу удирдагч Ким Чен Ун удирдан явуулсан байна. Туршилтын үеийн гэрэл зургуудыг өнөөдөр орон нутгийн цагаар 8.00 цагийн орчимд тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг цахим хуудастаа нийтэлжээ.

 

Эдгээр зургуудад удирдагч Ким Чен Ун туршилтадаа ихээхэн сэтгэл хангалуун буйгаар гарчээ.

 

 

Хойд Солонгосын армийнхан цэргийн сургуулилтад хийж буй билээ. “Энэхүү цэргийн сургуулилтын нэгээхэн хэсэг шинэ зэвсэг турших үйл явц” хэмээн тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

 

Токио болон Сөүл, Пхеньяныг ямар төрлийн зэвсэг туршсан болохыг тодруулахаар ажиллаж эхэлсэн бол Вашингтон тус улсыг буруутгасан мэдэгдэл хийлээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
hv:
s400
2017-05-30