Согтуу жолооч дөрвөн хүн гэмтээжээ
2017-05-29

Өнгөрсөн амралтын өдрөөр зам тээврийн ослын улмаас 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.  

 

Ослын шалтгааныг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5, унадаг дугуй, мотоцикльтой холбоотой осол 3, мөргөлдсөн 12, онхолдсон 2 осол тус тус Замын цагдаагийн албанд бүртгэгджээ. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 120 жолоочийг илрүүлэн саатуулсан байна.

 

Тухайлбал ХУД-ийн нутаг Богд уулын замд Benz маркийн автомашины жолооч Ө нь H.Starex маркийн Я жолоочтой автомашинтай мөргөлдөж 4 хүн гэмтжээ. Тухайн үед жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болохыг тогтоосон байна.

 

Мөн БГД-ийн нутаг 13-р сургуулийн зүүн хойд замд T.Raum маркийн автомашины жолооч Д нь амины Y.Grizzly маркийн 4 дугуйт мотоцикльтой мөргөлдөж жолооч Д болон мотоциклийн жолооч 13 настай Б нарын 2 хүн гэмтжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Huuliinhaa zaaltiig changatuulah heregtei tegj l baij oilgono
2017-05-29