Авах, үлдэхийн тэмцэл хэзээ дуусах вэ
2017-05-29

Өнгөрсөн ням гарагт МҮБХ-ны цэцдийн зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг буюу А.Сүхбатын “багийнхан” ээлжит бус “Их эе” хурлыг зохион байгуулж, МҮБХ-ны тэргүүнээр “Гачуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг томилжээ.

 

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтэй цэцдийн зөвлөлийнхөн өнөөдөр мэдээлэл хийж, албан  ёсоор тэргүүнээ зарлах аж. Гэтэл уг шийдвэрийг эсэргүүцэж, хууль бус томилгоо явагдсан тухай МҮБХ-ны экс тэргүүн Р.Нямдорж өнөөдөр 15.00 цагт хэвлэлийн хурал хийнэ гэнэ.

 

Эд угаас ингэдэг. УИХ-ын гишүүн А.Сүхбат, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж нар хоёр талаас цаас шидэлцэж “Их эе” хурлыг хийнэ, хийхгүй хэмээн өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас талцах болсон. Тухайн үед Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их эе” хурлын тов зарлахад МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хуралдах хууль зүйн үндэслэлгүй талаар мэдэгдэл гарган хойшлуулсан.

 

Арай гэж “Их эе” гэх сүржин нэртэй даржин хуралдаан нь өчигдөр /2017.05.28/ болж 26 жил бөхийн холбооны эрхийг атгасан тэргүүнийг солилоо гэтэл дахиад л хүлээн зөвшөөрөхгүй бололтой. Хэвлэлийн хурал хийж хоёр талын байр сууриа илэрхийлэх юм гэнэ.

 

Тэдний хурал хийж ярьдаг зүйлсийн сэдэв огт өөрчлөгддөггүй дээр нь ижил утгатай. А.Сүхбат, Р.Нямдоржийг “Монгол бөхийн өргөө”-г өөрийн болгох гэж улайран тэмцэж байгаа гэх. Харин нөгөө талаас Р.Нямдорж нь А.Сүхбатыгаа 13 жилийн турш эзэмших хүсэл тээж “шүлсээ” гоожуулж яваа гэх.  Аль аль нь л авах гэж, үлдэх гэж тэмцэж байгааг ард түмэн харсаар өнөөдрийг хүрсэн.

 

Угтаа А.Сүхбат, Р.Нямдорж хоёул бөхийг шинэчлэхэд биш Бөхийн өргөөг л өөрийн болгох гэж “шунаад” байгаа байдал харагдаад байна. Өгөхгүй л гэх, авна л  гэх. Үнэндээ бөхийн өргөө ард түмний өмч.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Бөхийн өргөөний төлөө бөхчүүд талцаад мөн ч их тэмцэлдэж байна. Энэ өргөө байлдааны талбар л гэсэн үг. Барилдаан ч шудрага бус талдаа. Нөгөө өгч авалцдаг авилга гэдэг юм тэнд хавтгайдаа л гэх. Одоо бөх хүн гэхээр л шуналтангууд гэсэн ойлголт монгол хүнд төрдөг болчихож. Саяхан даа телевизээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга баахан хүмүүс дагуулчихсан зуслангийн нэг аманд барилга бариад эхэлчихсэн байна гээд л яриад байв даа. Овоо доо гэсэн чинь Өөрөө тэр аманд зуслантай, тэр амыг нь авах гэж ихээхэн хөөцөлдөж байгаа нэгэн гэж дуулдлаа. Мөн л бөх хүний шунал бололтой. Харцгааж л байя
2021-06-16
Зочин:
Бүх асуудлыг бөхийн өргөөг авах тэмцлийн хэлбэрт чиглүүлээд үндсэний бөх устаж байгааг огт ярихгүй хөгжиж байна. сайн барилдаж байна гэсээр удахгүй бөхөөс төрсөн тэрбутанууд бий болж нөгөө ёс дэг, хүндлэл, уламжлал, дархлаа маань мөнгөнд нам даруулж бүх асуудал мөнгөөр шийддэг байдалд орлоо шүү дээ
2017-05-31
Зочин:
Цолны, насны эрэмбэ , хүндлэл байхгүй болж, монгол бөх цагаан жигмид болж байна шүү дээ
2017-05-31
Зочин:
Сүүлийн арван жилд хурц дайчин, хуйрнан шуугигч чимэг авах бөх байхгүй болж, даваа бүрд хоорондоо тохирч, унасан нь хэдэн зуун саяар мөнгө аваад сүүлдээ барилдаа байхгүй боллоо шүү дээ Үүнийгээ бид бөхийг хөгжүүлж байна. Бид хоёрын энэ ажлыг төр үнэлж, соёлын гавъяат өгсөн гэж зүтгээд цаашдаа энэ байдал удаан үргэлжэлбэл хөдөлмөрийн баатар болох бололтой юмаа даа
2017-05-31
Зочин:
Бөхийн өргөөнд бишээ их андрууч байна. Монгол түмний оршин байх үндсэн дархлаа болсон үнсний бөх сөнөж, даваа бүр найраа, мөнгө, хахуул болж, сөнөхөд хүрээд байгаа явдал юмаа. Өвөг дээдсийн хайрлаж хамгаалж, ариун байлгасан хэдэн зуун жилийн түүхтэй энэ ариун нандин өв соёлыг арван хэдхэн жилийн дотор устгаж чадаж байгаа Р.Нямдорж, н.Данзан нарын гайхамшигт чадварыг гайхаад, цаашид бүрэн сөнөөхөөс нь өмнө ариутгаж, эрүүл, саруул болгох тухай асуудал юм шүүдээ
2017-05-31
Зочин:
Nyamdorj guai ta odoo bolno
2017-05-30
хурааж ав:
Бөхийн өргөөг булаацалдаж бгаа юм бол ард түмний хандив тусламжаар боссон учир ард түмэн өмчөө мэдэж энэ хоёроос хурааж аваад яахаа өөрсдөө мэдэж болох юм биш үү.энийг нэг тийш шүүх шийдэж чадахгүй бгаа юм чинь ард иргэдын санаа оноогоор шийд.энэ хүмүүст өгч болохгүй гэсэн үг.ард түмний хандив татвар төлөгч нарын мөнгөөр боссон өргөө шүү дээ.
2017-05-29
muugii:
Ene neg olon avgaitai teneg chin gishuun uhaantai bizdee ter ajlaa hiine biz yun zavtai shunal ni duusdaggui amitan be
2017-05-29
Зочин:
Ard tvmnii omch shvvdee
2017-05-29
Зочин:
НЯМДОРЖ ДАНЗАН ГУАЙ ХОЁРЫГ МЭДХИЙМ БАЙНА. МОНГОЛ БӨХӨӨС УРВАЛГҮЙ 30 ЖИЛ ТЭМЦЭЖ ТЭСЧ АВЧ ЯВЖ ЧАДСАН ГЭДГИЙГ. ИДЭЖ УУСАН ГЭЖ ДУУЛААГҮЙМ БАЙНА. ХАРИН ТЭР СҮХБАТ УУ....
2017-05-29
Зочин:
Сүхбат баянмөнх 2г ямар мэдэхгүй бишдэ, хаана явна тэнд нь хэрүүл хэл ам гарч бусдыг хагаралдуулж өс санаж тэнэгтэж өгнөө. Өдийд баянмөнхийн насыг ч бодсон гавьяаг ч бодсон ард түмэн мөнхбат аварга шиг дайны хүндлээд явж бх байтал нийт массаараа дургүйшдэ энэ хүнд. Настай хүн шиг аварга хүн шиг байгаач 2 аваргаа. Сүхбат хөгийн амьтаншдээ угаасаа
2017-05-29
зочин:
Жинхэнэ шуналын туламнууд бол А.Сүхбат бас Баян мөнх 2 шүүдээ.Хэрэв Нямдорж бөхийн өргөөг өөрийн хувийн өмч болгохыг санаархаж байсан бол санаархалаа гүйцэлдүүлэх хангалттай хугацаа байсан.Даанч тийн ёс зүйгүй үйлдэл хийхгүй л дээ.Сүхбат бол новшийн амьтан шүүд ээ.Сүхбат,Баян мөнх,Дуламсүрэн гээд хэдэн хутгууш байдаг шүүдээ
2017-05-29
123:
Нямдорж гуай бол мундаг бүтээлч санаачлагч хүн. Хүний хийж бүтээснийг өөрийн болгох гэсэн зүйлээ болих л хэрэгтэй. муухай шуналтай жудаггүй хүмүүс их болжээ. Анх бөхийн өргөөг босгох гэсэн санаачлага бол Нямдорж гэдэг хүнийх хэн ч булаацалдах эрхгүй шүү дээ.
2017-05-29
56:
Нямдорж албаны ёсны иэ эеээ хийнэ тэр үед хүссэн бүхэн чөлөөтэй өрсөлд харин А.Сүхбат, Ганболд, Амгаа, Баянмөнх, Дуламсүрэн нарт бол өгөхгүй л гэсэн ш дээ. Холбоонд биш өргөөнд л хамаг учир нь байгаа юм. Сүхбат бол юу ч хийхгүй хийж ч чадахгүй.
2017-05-29