Б.Жавхлангийн буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтооно
2017-05-29

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар хэлэлцжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Монголбанкны шалгалтын материалд нууцын зэрэглэлтэй ямар материал байгаа бол?

 

-Монголбанкнаас нууцын зэрэглэлтэй гэдгийг тогтоож ирүүлсэн бол тэр хэвээрээ явна. Харин нууцын зэрэглэлээс гаргах эсэхийг хуулийн дагуу шат дараатай шийднэ. Монголбанкнаас зээл авсан аж ахуй нэгжид хариуцлага тооцох асуудал байхгүй. Яагаад гэвэл аж ахуй нэгж буруутай биш. Хууль зөрчиж шийдвэр гаргаад, давуу боломжийг олгосон удирдлагууд буруутай. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа аль ч намын ямар ч хүнд хямд хүүтэй зээл олговол авахгүй гэж хэлэхгүй. Харин зориулалтаар нь аваад зориулалтын бус хэрэглэсэн байвал хариуцлага ярих ёстой. Тиймээс Монголбанкнаас хууль зөрчиж цөөн тооны хэдэн компанид давуу эрх олгосноос болоод Монгол Улс ийм байдалд хүрсэн.

 

-Танай намын гишүүн Б.Жавхлан өнгөрсөн дөрвөн жил Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч байсан. Төв банкны удирдлагын нэг болох түүнд хариуцлага тооцох уу?

 

-Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч асан Б.Жавхлангийн хувьд асуудал тодорхой. Зээл олгох шийдвэрийг гаргахад буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Гэхдээ Монголбанкинд ажиллаж байсан чиг үүрэг нь зээлийн асуудалд хамаарахгүй.

 

-Монголбанкинд үүссэн 3 их наяд төгрөгийн алдагдал  “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээд гарсан зардал гэж УИХ дахь АН-ын бүлэг  тайлбарлаж байгаа. Энэ талаар...?

 

-Монголбанкны алдагдал бол алдагдал.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүйн холбоотой юмдаа
2017-05-30
hi:
Javkhlan buruugui gene ee!!! Ha ha ha
2017-05-30
иргэн:
Сүржин яриатай, даржин толгойт
2017-05-30
ideed uugaad tsuslaad gudar:
ARD BID YUGAA MEDHEV KKK HARIN ENE UED SHUUD HYTADIIN HUULIIG ORCHUULAAD AVCH HEREGLEH YUM BOL UNHURCH UNAH TOLGOI HED BAIH BOL DOO KKKKSTADION DUUREN TOLGOI BOLOH BH DAA
2017-05-29
Зочин:
АН-ын өлөн новшнууд
2017-05-29
иргэн:
1 баг болж хамтарч ажиллаж байсан улсууд чинь надад хамаагүй гэж хэлэхгүй байлгүй дээ.
2017-05-29
Зочин:
Хүйн холбоотой юмдаа