Унадаг дугуй унахыг хориглоё
2017-05-30

“Унадаг дугуй унаж явсан хүүхэд машинд шүргүүллээ” гэх сэтгэл сэртхийлгэм мэдээлэл ойрын үед ихээхэн сонсогдож буй. Түүний нэг илрэл нь өдөр бүр Замын цагдаагийн албанаас гаргадаг хоногийн мэдээлэлд энэ төрлийн осол, гэмтлийн 1-2 тохиолдол бүртгэгдсэн байх нь энгийн үзэгдэл болсон мэт харагдана.
 
Хааяа зам булаацалдан машины хажуугаар хурдлан өнгөрөх унадаг дугуйтай хүүхдийн араас “Явган хүнийхээ замаар яваач. Машинд дайруулчих гээд байх юм” хэмээн бухимдах жолооч цөөнгүйхэн харагддаг. Гэвч унадаг дугуйтнууд явган хүний замаар явах ёстой юу гэвэл бас л үгүй гэж хариулна. Тиймээс л энэ төрлийн осол, гэмтэл ихэсч, улмаар амиа алдах тохиолдол ч гарч байгаа юм. Улаанбаатар хотын төвд унадаг дугуйтнуудад зориулсан зам гэж алга. Өөрт нь зориулсан зам талбай байхгүй учраас хүссэн газраараа явах нь ч тодорхой.
 
Гэхдээ энэ асуудлыг тоохгүй өнгөрч болохгүй. Он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 18 хүүхэд амиа алдаж, 46 хүүхэд хүнд хөнгөн байдлаар гэмтжээ. Харин Нийслэлийн хэмжээнд 28 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн байна. Түүнчлэн 2017 оны эхний дөрвөн сард гэхэд зөвхөн унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд өртөж, амиа алдсан дөрвөн хэрэг бүртгэгдсэн тухай Замын цагдаагийн албаны судалгаагаар гарчээ.
Сүүлийн үед эцэг, эхчүүд компьютер, гар утаснаас татгалзаж аль болох хүүхдийнхээ эрүүл мэндэд нь ашиг тустай тоглоом сонгох болсон. Тэдний ихэнх нь унадаг дугуй сонгох нь бий. Унадаг дугуй хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарын хөгжилд эерэг нөлөөтэй ч зориулалтын замгүйгээс болж таны хүүхдэд болон өрөөл бусдад ч томоохон гарз хохирол учирч байгаа юм.
 
Тиймээс нийслэлийн удирдлагууд зориулалтын дугуйн замтай болтлоо бүх нийтээр унадаг дугуй унахыг хориглосон журам гаргачихвал яасан юм. Шулуухан хэлэхэд, дугуй унаж явсан хүүхэд хүнд бэртэх эсвэл амиа алдаж, жолооч нь хуулийн хариуцлага хүлээнэ. Ингэж өөрийгөө болон өрөөл бусдыг ч хүнд байдалд оруулахын оронд дугуйн замтай болтол дугуй унахгүй байсан нь дээр биз. Эсвэл нийслэлийн хэмжээнд цөөхөн тоологдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Их тэнгэрийн ам, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтын зам дээр л унадаг дугуй унах зохицуулалтыг хийхгүй бол хүүхэд, багачууд зам тээврийн ослын томоохон хохирогч болж дуусах нь ээ.
 
Нэгэнт батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадахгүйгээс хойш Нийслэлийн Засаг дарга С.Батболд эрх мэдлийнхээ хүрээнд уг асуудлыг шийдчихэж болмоор. “Зориулалтын бус газар унадаг дугуй унахыг хориглолоо” эсвэл “Зөвхөн зориулалтын замтай нэр бүхий газруудад унадаг дугуй унахыг зөвшөөрнө” гэсэн журам, захирамж гаргачихад асуудлыг багахан ч гэсэн шийднэ.  
 
Сүүлийн үед хүүхэд, багачууд гэлтгүй залуучууд ч унадаг дугуйг сонирхож байна. Тэр бүү хэл, унадаг дугуй болон мопидоор ажлаа хийдэг хүн ч олширсон. Ялангуяа түргэн хоолны хүргэлтийн газрууд дээрх төрлийн унаагаар ажлаа залгуулдаг. Харин ажилчдынх нь ихэнх нь оюутан, залуус байх юм.  Үүнээс харахад  нэг сая 500 гаруй мянган хүн амтай мега хотод дугуйн зам үгүй­лэг­дэж байгаа нь илэр­хий. Тэртээ тэргүй дэд бүтэц, зам барилга нь хөгжчихсөн хотын замыг өргөтгөж, дугуйн замтай болгоно гэдэг үлгэрийн далай.  Харин одоогийн нөхцөл байдалдаа таарсан захирамж, шийд­вэ­рийг л гаргачих хэрэгтэй байгаа юм. Ядаж л хүүхдүүдийг зориулалтын зам, талбайд дугуй унуулж, автомашинтай зэрэгцэн замын хөдөлгөөнд оролцуулдаггүй болчихмоор юм даа.
 
Батзаяа
Эх сурвалж: mminfo.mn
Shuud.mn
Сонин хачин
Эргүү мал ийм тэнэг санаа гаргах гэж
2020-11-04
Fixie:
Ззо, жолооч нартай нэгийгээ үзэх л юм бншдэ, хэзээ ч тавьж өгөхийн тэр дугуйн зам шиг юмаа, та нар ядаж хурдаа тохируулж яваад дараа нь хуцдагаара хуцаац. Бөөнөөрөө приус шаацан, тэгээд хийсэн юм ч байхгүй.
2019-09-15
Ирэг:
14-с дээш насны иргэн унадаг дугуйгаар замын хөдөлгөөн оролцож болно. Тэхдээ Змын захаар явна гэсэн хууль байдаг
2018-05-25
зөрчил:
ер нь хориглоочээ автомашины хөдөлгөөнд саад учраална өөоөө очиж мөргөнө мөнгө нэхнэ унадаг дугуйчдаа торгож хэрэгтэй
2018-05-12
Иргэн:
Яаж хориглоё гэж бичиж чадаж байнаа. Харин дугуйн зам яаралтай байгуулаад өгөөч гэж шаардах хэрэгтэй юм биш үү
2017-05-31
Зочин:
Хотыг төв байтугай захаар ч дугуйн зам тавих зай байхгүй бүгд барилга бариад шахаад хаяцан шүүдээ.Төлөвлөлт байхгүй хэн дуртай байрилга барьж байгаагийн гай.Дүнжингарваас зүүн тийш улиастай гүүр хүртэл тавьсан зам шиг мтандарт тогтоогоод өгчих.Налайх руу тавих шинэ замаа энэ стандартаар тавьж тус болооройдоо гуйя замчидаа.Ирээдүйгээ харьж бодож ажлаа хийвэл ийм хүндрэл дараа нь гарахгүй байхдаа.

doogii:
zamaa tabihdaa yabgan hynii bolon dygyin zamiig hamtad ni tabih estoi baisan,umiig dandaa dytyy hiideg uls,deerni hyyhed 16nas hyrtelni eh ecgeteigee 16hyrhedni zamiin hodolgoonii szalgalt abah heregtei,dygyi unahdaa bysad orond zoriudiin maika czig gereltsen hubcas dawhar omseh heregtei,ugui bol cagdaa torgood jbuulahgyi
2017-05-30
Зочин:
Хотыг төв байтугай захаар ч дугуйн зам тавих зай байхгүй бүгд барилга бариад шахаад хаяцан шүүдээ.Төлөвлөлт байхгүй хэн дуртай байрилга барьж байгаагийн гай.Дүнжингарваас зүүн тийш улиастай гүүр хүртэл тавьсан зам шиг мтандарт тогтоогоод өгчих.Налайх руу тавих шинэ замаа энэ стандартаар тавьж тус болооройдоо гуйя замчидаа.Ирээдүйгээ харьж бодож ажлаа хийвэл ийм хүндрэл дараа нь гарахгүй байхдаа.
Eruul mendeeree hohirch baigaa:
Uandag duguin zamguin, deer ni durem juramgui gazar heneggui Mongol huuhduud auto mashiny zamaar yavah ni 1Zam teevriin osold urtuh ayul mash ih. Tegeed uuruu hohirch, uruuliig heregt oruulna 2Iim ih mashin dotor yavna gedeg asar ih hund metalaar amisgalj baigaa. Ersdel ni amisgalyn systemee alj, tarhi medreliin system horduulj baigaa. Hedhen udur iin yavaad heden jiliin daraa uvchnii uur bolno gedgiig etseg eh baidag bol oilguulmaar.
2017-05-30
Зочин:
Хотыг төв байтугай захаар ч дугуйн зам тавих зай байхгүй бүгд барилга бариад шахаад хаяцан шүүдээ.Төлөвлөлт байхгүй хэн дуртай байрилга барьж байгаагийн гай.Дүнжингарваас зүүн тийш улиастай гүүр хүртэл тавьсан зам шиг мтандарт тогтоогоод өгчих.Налайх руу тавих шинэ замаа энэ стандартаар тавьж тус болооройдоо гуйя замчидаа.Ирээдүйгээ харьж бодож ажлаа хийвэл ийм хүндрэл дараа нь гарахгүй байхдаа.
1321321:
Tegvel mashin unahaa bolichooch. tegtlee olon mashin yavah zam ugaasaa algaaa.
2017-05-30
шууд ЖДҮ нарт тарааж ӨГ. Тэд эх орноо аварна:
шууд ЖДҮ нарт тарааж ӨГ. Тэд эх орноо аварна
2017-05-30
Зочин:
nasand hureegui hun dugui unaj zamiin hodolgoond oroh horiotoi shuuu deeee.
2017-05-30
Зочин:
Ene ih stress uusehed gol noloolj bgaa mashinaa bagasgae gehiin orond hunii hodolgoonii idevhtei eruul zov amidrald ashig tustai unadag duguig horigloe gene uu... dufff
2017-05-30
Зочин:
хориглох ч амархан харин унадаг дугуй унах замтай болоё гэх ёстой хүн амынхаа эрүүл мэндийг бодвол унадаг дугуй унах хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй юун хориглох вэ.
2017-05-30
Зочин:
Хотыг төв байтугай захаар ч дугуйн зам тавих зай байхгүй бүгд барилга бариад шахаад хаяцан шүүдээ.Төлөвлөлт байхгүй хэн дуртай байрилга барьж байгаагийн гай.Дүнжингарваас зүүн тийш улиастай гүүр хүртэл тавьсан зам шиг мтандарт тогтоогоод өгчих.Налайх руу тавих шинэ замаа энэ стандартаар тавьж тус болооройдоо гуйя замчидаа.Ирээдүйгээ харьж бодож ажлаа хийвэл ийм хүндрэл дараа нь гарахгүй байхдаа.
зочин:
Дугуйн замгүй газар унадаг дугуйг ялангуяа насанд хүрээгүй хүн унахыг хориглох хэрэгтэй байна. Монголчууд хэнэггүй ямарч гэрэл ойлгогчгүй хар хувцас өмсөөд зам дээр сүлжиж давхиад байх юм. Гэнэт хажуугаас бүрэнхийд бараан хувцастай ямар ч гэрэл ойлгогчгүй дугуй унасан хүүхэд ороод хичээн их сандрав. Замын цагдаа нар жолооч нараас гадна хүүхдүүдэд маш их анхаарал тавих хэрэгтэй байна
2017-05-30
Зочин:
Замын хөдөлгөөний тухай хууль дүрэмд 16 наснаас дээш хүн л унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцох ёстой гэж заасан байгаа Тийм болохоор 16 наснаас доош хүүхэд дугуй унаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх асран хамгаалагчийг нь торгох хариуцлага тооцох ёстой шүү дээ Явган зорчигчидтой хариуцлага тооцох асуудлыг ЗЦГ аян явуулж шийдэх хэрэгтэй байна Мал шиг хаа таарсан газраараа давуу эрхтэй мэт аашлан дайрч гарах ОРК ууд мөн чихэндээ чихэвч зүүсэн хараа сонсгол ухамсрын доголдолтой залуу үе Энэ олон амиа золиослогч нараас болж ихэнх тохиолдолд мөрөөрөө мөөмөө унжуулаад жолоо мушгиж явсан жолооч л хохирдог хариуцлага хүлээдэг шударга бус тогтолцоо байгааг засах хэрэгтэй байна
2017-05-30