Т.Бархүү М.Анхцэцэгийн дүүд сая төгрөг хандивлав
2017-05-30

 

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа юм. БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай байгаа ажээ. Иймд  спорт болон уррлагийн төлөөллүүд М.Номин-Эрдэнэд туслах хандивын аяныг эхлүүлээд байгаа.

 

Хандивын аянд “Х түц” продакшны жүжигчин, СТА Т.Бархүүгийн гэр бүлийнхэн нэгдэж, нэг сая төгрөгийн хандив өргөжээ.

 

Жүжигчин СТА Т.Бархүү “Боловсрол” суваг телевизээс зохион байгуулж буй “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож хоёр дугаарын ялагч болж зургаан сая төгрөг гардсан. Тэрбээр шоуны өмнөх дугаараар шагналын мөнгөнөөсөө сайн үйлсийн аянд зарцуулах тухайгаа хэлсэн.

 

Дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгах хүсэлтэй тамирчин М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулахыг хүсвэл түүний ээж Д.Мөнхчимэгийн "Хаан" банкны 5071320523 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 451038475 тоот хандивын дансанд хандив өргөх боломжтой. Холбоо барих утас: 88063018

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hun muulj baigaa humuus uursduu handiv ugsunuu
2017-05-31
ЗОЧИН:
БООЁО АГЛУУ ХӨДӨӨНИЙ НЭГ МУУ МАНГАР ЧИНЬ ХЭН БИЛЭЭ ААН ТИЙМ БАНШ БАТАА МЭТИЙН ГАРУУДЫГ БОДВОЛ ЭНЭ ЗАЛУУ ШАЛ ӨӨР ШҮҮ.НЭГ УДАА ЭЭЖИЙХ НЬ УРИЛГААР ТОГЛОЛТ ҮЗЭХЭД ЭХНЭР БИД ХОЁРЫГ ХААН ХАТНЫ ХЭМЖЭЭНД ХҮНДЭТГЭЖ БИЛЭЭ.МАШ ИХ БАЯРЛАЖ БИЛЭЭ.УРАН БҮТЭЭЛИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ ДҮҮ ЯГ ТҮҮН ШИГ ШОУНЫ ҮНЭНЧ ДЭМЖИГЧ ШҮҮ ЧИНИЙ ТӨЛӨӨ
2017-05-30
хорвоо:
заавал өгөх албагүй шүү дээ, сэтгэл гаргаад буян болж байгаа нэгнээ дандаа муу муухайгаар хэлэх юм. Сэтгэлдээ ийм муу бодол тээсэн хүнд өөрт нь болон өөрийнх нь эргэн тойронд муу сөрөг энерги бий болдог гэдгийг мэдээсэй билээ хөөрхийс ....
2017-05-30
Наран:
Бархүү албан шахалтаар ичсэн нүүрэндээ өгсөн байхаа энэ 2 олн түмний буянаар боломжийн л амьдарч байгаа шүү дээ 31 хүүхэд өсгөж байгаа эмэгтэйд хандив өгч боодоггй л юм байхдаа
2017-05-30
zochin:
Meedeegees ichsen nerendee neg yum ugch der
2017-05-30
Зочин:
Манай гишүүд ичээсэй
2017-05-30