Шалгалтаар зөрчил илэрсэн тул ЕБС-ийн захирлуудыг халсан
2017-05-30

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 10 сургуулийн захирлыг үндэслэлгүй ажлаас нь чөлөөлсөн тухай ЕБС-ийн захирлууд өчигдөр /2017.05.29/ мэдээлэл хийсэн. Энэ талаар Нийслэлийн боловсролын газраас тайлбар хийлээ.

 

 

НМХГ, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн дотоод аудитын албанаас багш, эцэг эхчүүдийн гомдлын дагуу өнгөрсөн есдүгээр сараас Нийслэлийн ЕБС-д 13 удаагийн төлөвлөгөөт бус шалгалтыг явуулжээ. Шалгалтаар холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нэлээдгүй зөрчил илэрсэн аж.

 

Тухайлбал СХД-ийн есдүгээр сургуулиас 30, 67 дугаар сургуулиас 29, 107 дугаар сургуулиас 4 зөрчил илэрсэн байна.  Тус сургуулийн удирдлагууд Бага дунд боловсролын тухай хууль, салбарын сайдын журам, Хөдөлмөрийн тухай хууль, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн нь тогтоогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Тиймээс хууль тогтоомж зөрчиж, ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргасан зүйл байхгүй. Хуулийн дагуу хяналт, шалгалтыг зохион байгуулж, шалгалтаар гарсан зөрчлийн хүрээнд ажлаас чөлөөлөх арга хэмжээг авсан болохыг Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд хэлж байна.

 

Шалгалтаар зөрчил илэрсэн нийт 32 боловсролын салбарын удирдах албан тушаалтанд арга хэмжээ авсан аж. Үүнээс 15 нь сануулах арга хэмжээ, 10 нь цалингийн 20 хувь хүртэл мөнгөөр торгох, наймд нь ажлаас чөлөөлөх арга хэмжээ авчээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн  Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн захирал Х.Чинбат “Ажлаас чөлөөлөгдөх шалтгаан нь спорт заалаа түрээсэлдэг гэх нотолгоогүй үндэслэлээр ажлаас халсан. Энэ нь эрх зөрчсөн шийдвэр болсон” хэмээж байсан.

 

Үүнд Нийслэлийн боловсролын газраас “Сургуулийн анги танхимыг зориулалтын бусаар ашиглахыг хориглодог. БСШУС-ын сайдын 2008 оны тогтоолоор спорт заалыг зөвхөн хүүхэд хөгжүүлэх ажилд ашиглана гэж заасан байдаг. Гэтэл сургуулийн захирлууд ашиг олох зорилгоор гадны байгууллага, иргэн, аж ахуй нэгжид түрээслэсэн нь тогтоогдсон” гэлээ.

 

Ерөнхий боловсролын 1, 9, 13, 29, 67, 105, 107 дугаар сургуулийн захирлуудыг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэлээр ажлаас нь халжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Юунд нь гэмгүй царайлаад улс төржөөд байгааг сайн ойлгохгүй л байна шүү. Дунд сургуулиуд элдэв арга хэмжээний мөнгө татах бол эрээ цээрээ алдсан нь үнэн шүү дээ. Зарим эцэг эхийг өмнөө барьж байгаал зохион байгуулдаг иймэрхүү хандив татварууд бол газар авсан гэдгийн дунд сургуульд хүүхэд нь явдаг эцэг эхчүүд бол захаасаа аваад нотлоно доо
2017-05-30
зочин:
Энд нэг зүйл байна.Энэ зөвхөн манайй боловсролын салбарт гардаг зөрчил дутагдал цаашилбал хямрал биш Эрүүл мэндийн салбаруудын бизнес ч бүр хэрээс хэтрээд байгаа юм. Зөвхөн нэг улсын эмнэлгээс зөвхөн асуулт асуухаар ороход өөдөөс цагаан халаадтай эмч хүн 20 мянна өг гээд мөнгө нэхэж байх жишээтэй. Тодорхой хэлбэл 100 айлын харшил арьсны эмнэлэг нэрийг нь буруу хэлуж байж магадгүй
2017-05-30
Zochin:
Zaxirluudiig xalax ni buruu zubluj demjij ajillax l estoi er ni ulsturjij ni zaxirald bolon ydirdax deed baiguullagad ch bx esgui
2017-05-30
Zochin:
Said tushaal gargadag yum togtool gargadaggui sain bolovsroxgui bol zaluu xun ingej ysrij boloxgui doog bolno shdee
2017-05-30
zochin:
yah gesen yum be mongol hunee deerelhej ajliig ni bulaan avch
2017-05-30
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-30