Нярай хүүхэд хулгайлахыг завджээ

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Амгалан” амаржих газраас нярай хүүхэд хулгайлахыг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал 24 настай Ц нь 33 настай С-ийн таван хоногтой нярайг хулгайлах гэж байсныг таслан зогсоож хүүхдийг эцэг, эхэд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ