Монголчууд жилд 3,2 тэрбум ширхэг тамхи татдаг
2017-05-31

 

Тавдугаар сарын 31-ны энэ өдрийг дэлхийн нийтээр “Тамхигүй өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн.. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) байгуулагдсаны 40 жилийн ойд зориулж 1987 оны дөрөвдүгээр сарын 7-ныг тамхигүй өдөр болгон зарлажээ. Харин үүний дараа жил нь буюу 1988 онд энэ өдрийг тавдугаар сарын 31-нд тэмдэглэж байх захирамж гарснаар "World No tobacco day"-ыг энэ өдөр тэмдэглэх болсон.

 

Монголчуудын 27.1 хувь нь тамхи татдаг

 

Дэлхий дээрх 5 хүн тутмын нэг нь тамхи татдаг ба, нийт тамхичидын дийлэнхийг боловсролгүй, бага орлоготой, ажилгүйчүүд эзэлдэг гэдэг. Харин жилд 6 сая хүн тамхинаас болж нас барж байна гэсэн судалгаа бий.

 

Монгол Улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргажээ. Мөн хүүхэд, өсвөр үеийнхний 61.3 хувь нь тамхи татаж үзсэн. Өөрөөр хэлбэл таван хүүхэд тутмын  гурав нь тамхи татаж  үзсэн гэх тоо баримтыг судалгаанд дурьдсан байх юм.

 

Тамхины хэрэглээ жил бүр өссөөр байгааг Монгол Улсад хоёр эрэгтэй  хүн тутмын нэг нь /49.1 хувь/ 20 эмэгтэй тутмын нэг  нь /5.3 хувь/ тамхи татдаг тухай судалгаанаас харж болохоор байна. Үүнийг дагаад  тамхинаас үүдэлтэй нас баралт мөн адил  өссөөр байгааг мэргэжилтнүүд тайлбарлалаа.

 

Жилд нийт тамхи татагчдын 40 хувь нь тамхинаас гарах оролдлого хийдгээс ердөө л 3 хувь нь тамхинаас гарж чаддаг байна. Учир нь нийт тамхи татагчдын 5-8 хувь нь зүгээр л тамхи татах зуршилтай байдаг бол 94 -96 хувь нь тамхинаас хараат байдалд орсонтой холбоотой гэнэ.

 

Монголчууд жилд 3,2 тэрбум  ширхэг тамхи  хэрэглэдэг бөгөөд жилд 100 тэрбум төгрөгөөр тамхи худалдан авч утаас болгон хийсдэг гэх судалгаа байна. Үүний  65 хувь нь импортын  тамхи аж.

 

Манай улсын хувьд сүүлийн 10 орчим жилийн хугацаанд янжуур тамхины үйлдвэрлэл дөрөв дахин, импорт 2.5 дахин, дүнсэн тамхины импорт 2262 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн 1995 оноос хойш янжуур тамхины нийт хэрэглээ 16, нэг хүнд ногдох хэрэглээ 20 дахин өсчээ.

 

Жирэмсэн эхнэрийнхээ дэргэд тамхи татвал ураг ЭНДЭНЭ

 

Тамхины хэрэглээ нь  амьсгалын тогтолцооны өвчлөл,  зүрх судасны  өвчлөл,  улаан хоолойн болон  уушгины хорт хавдрын өвчлөлийн  тэргүүлэх шалтгааны нэг юм. Монгол Улсад гурван хүн  тутмын нэг нь  зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь  хорт хавдрын улмаас  нас барж байна.

 

Уушигны  өвчлөлийн 85-95 хувь нь тамхитай холбоотой байдаг аж.  Өдөрт 1-9 тамхи татдаг хүн  татдаггүй хүнээс  хорт хавдар тусах нөхцөл  нь дөрөв дахин  их байдаг байна. Тамхи татагчдын  30 хувь нь хавдрын улмаас  нас барж байна.

 

Тамхи татдаг  эрэгтэйчүүдийн  50 хувьд нь нойр булчирхайн хавдар үүссэн байдаг аж.  Харин тамхи татдаг эмэгтэйчүүдийн  30-80 хувьд давсагны хавдар үүсдэг байна.

 

Тамхи татдаг хүмүүсийн 40.9 хувь нь гэртээ, 25.5 хувь нь  ажлын байрандаа хорт утааг хэрэглэдэг гэх судалгаа байна. Өөрөө тамхи татдаггүй ч  дам тамхидалт, өөрөөр хэлбэл тамхи татдаг хүний гэр бүлийн болон орчин тойрны хүмүүс  амьсгалын зам, зүрх судас, уушгины  хорт хавдраар өвчилдөг байна. Жирэмсэн байх хугацаандаа  дам тамхидалтад  өртөж байвал  бага жинтэй хүүхэд төрөх, ураг эндэх  эрсдэлт хүчин  зүйл нь болдог.

 

Нэг хүн жилд 800 мянган төгрөгөөр тамхи худалдан авдаг

 

Төгсгөлд нь тамхитай холбоотой эдийн засгийн бяцхан тооцоллыг хүргэе.

 

Манай улсын өрхийн дундаж орлого 848 800 мянган төгрөг гэж бодоход  тухайн өрхийн нэг гишүүн  7 хоногт дөрвөн хайрцаг  тамхи татдаг  гэж үзвэл  нэг жилд 832 000 төгрөг  ба тухайн өрхийн орлогын 8.1 хувь нь  хасагддаг байна. 

 

Тамхи бол хорт зуршил. Тиймээс нэг л өдрийг тамхигүй өнгөрүүлэх гэж тэсээд үз. Хэрэв өнөөдөр л тэсчиж чадвал хойшид ч тамхигүй амьдрах боломжтой.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Өнөөгийн Хүүхэд залуус БААР ПАБ КАРОКЕ ДЭН БУУДАЛД л зонхилж байна.Тэд яагаад Зөвхөн таашаал авах гэж энэ нь бодит үнэн
2017-06-01
зочин:
Монгол улсын 12-60 насны 80 хувь тамхи татдаг . Харин монгол улс дангаараа жилд 2,5 тэрбум литр шар ус буюу пиво үйлдвэрлэдэг . Хар ус буюу архи 2,0 тэрбум литр дангаараа үйлдвэрлэдэг Тэгэхээр Монгол улсын Архи Пивоны Ченжүүд асар их мөнгө бүр их наядаар тоологдох мөнгө эргэлддэг ойлгомжтой .Монголын ид хөдөлмөрлөх хүч 12-40 насны хүүхэд залуусын 80 хувь нь байнгын архинд донтогчид 15-40 наны залуус 80 хувь нь бэлгийн замын халдварт өвчин тээгчид байгаа нь үнэхээр эмгэнэлтэй дөр төрх харагдаж байна.
2017-06-01
Зочин:
tamhi yagaad tatdag yum boldoo ergen toirond tatdag hun baihgui bolohoor oilgohgui yum tataal ert hogshrood baidiin baina
2017-05-31
тамхичин:
За залаарай нэг их наяд тамхи татадгийн за юуу
2017-05-31