АНУ пуужингаас хамгаалах туршилт хийжээ
2017-05-31

АНУ өчигдөр орон нутгийн цагаар 18.00 цагт агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн цохилтоос хамгаалах туршилт хийсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

“Уг туршилт амжилттай болсон” хэмээн эрх баригчид мэдэгдэв.

 

Тус улс анх удаагаа дээрх төрлийн туршилт хийж буй гэнэ. Баллистик пуужин туршсан нь Хойд Солонгосоос ирж буй пуужин болон цөмийн заналхийлэлтэй холбоотой аж.

 

Пентагоны хэвлэлийн алба “Уг пуужинг Маршалын арлуудаас АНУ-ын зүг харвасан” гэж мэдэгджээ.

 

Хойд Солонгос энэ амралтын өдөр шинэ төрлийн баллистик пуужин харвасан билээ.  тус улс энэ сард гурван баллистик пуужин харваж, хөрш орнуудаа заналхийлээд буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин