Дүрвэгсдийн завь дээр гал гарчээ
2017-05-31

Газар дундын тэнгисийг гатлан Европын орнуудад цагаачлан очихоор явж байсан дүрвэгсдийн завь дээр гэнэт гал гарсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг хийлдэг завин дээр 34 дүрвэгч зорчиж явсан байна.  Дүрвэгсдийн ихэнх нь Африкаас ирсэн бөгөөд найман эмэгтэй зорчиж явжээ.

 

Галын улмаас тус завин дээр зорчиж явсан дүрвэгсэд ус руу үсэрч, аврагчид ирэх хүртэл хүндхэн байдалтай байсан байна.

 

Уг завины мотор хэт халсаны улмаас гал гарсан гэх дүгнэлтийг шинжээчид гаргажээ.  Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд хэд хэдэн дүрвэгч бага гар болон хөлөө түлсэн гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин