Симфони найрал хөгжмийн 60 жилийн ойн хөтөлбөр
2017-05-31

 

Монгол улсад мэргэжлийн Симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Ойн тоглолтын арга хэмжээ 6-р сарын 5-нд:

 

11:00 цагт Улсын Филармонийн 2 давхарт- Нээлтийн үйл ажиллагаагаар эхэлж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд “Баярын хурал”, “Баримтат кино” зэрэг багтах юм


13:00 цагт “Монгол дахь симфони найрал хөгжмийн хөгжил” онол практикийн бага хурлаар үргэлжилж


18:00 цагт Ойн хүндэтгэлийн концерт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдох болно. 

 

Тоглолтонд:

  • УдирдаачН.Туулайхүү УГЗ/ 
  • Удирдаач   Ч.Чинбат /УГЗ/  
  • Удирдаач Д.Нямдаш /СТА/    
  • Удирдаач Б.Батбаатар        
  • Удирдаач Б.Анар


Тасалбарыг: Улсын Филармонийн кассаар болон Ticket.mn сайтаас болон 1900-1617 лавлах үнэгүй хүргэж байна. Мөн MOBICOM-н хэрэглэгч та бүхэн  candy-гээрээ тасалбараа хөнгөлүүлээд авах боломжтой боллоо.

 

Тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 9919-6623 дугаараас тодруулна уу.

Shuud.mn
Сонин хачин