Ниссан дээд лигийн аварга өнөөдөр тодрох уу
2017-05-31

 

Монголын сагсанбөмбөгийн холбооны Ниссан дээд лигийн тэмцээний шигшээ цуврал өндөрлөх дөхөөд байгаа. Өнөөдөр СТО-д цувралын 6 дахь тоглолт болох хуваарьтай байна. 19 цагаас эхлэх тус тоглолтонд SBL Хасын хүлэгүүд баг хожвол цувралд 4-2 р тэргүүлж, 2017 оны лигийн аварга болох учиртай. Харин залуу бүрэлдхүүнтэй Ирвэсүүд ялалт байгуулвал  ирэх баасан гарагт шийдвэрлэх 7 дахь тоглолт гарах юм.  Дасгалжуулагч О.Баярцогтын эзгүйд баг нь тогтворгүй тоглолттой байгаа ч өнөөдрийн хувьд хожигдох эрхгүй тоглолтыг хийхээр болж байна.

 

 

Сонирхуулахад Ниссан дээд лигийн энэ жилийн ялагчдад очих аваргын цомыг өчигдөр лигийн зохион байгуулагчид танилцуулсан байна. Эрэгтэй, эмэгтэй багуудад очих цомын өндөр нь ойролцоогоор 1метр гэнэ. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин