Улаанбаатар
Танилц: “Хуримын даашинзтай бүсгүй”
2017-5-31

 

“Оранж” энтертайнментийн бүтээл “Хуримын даашинзтай бүсгүй” уран сайхны кино  өчигдөр /2017.05.30/ нээлтээ хийлээ.

 

Киноны зохиолыг З.Батболд бичиж, киноны ерөнхий найруулагчаар ажиллажээ. Киноны гол дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр, залуу жүжигчин Б.Батмаа нар тогложээ. Залуу жүжигчин Б.Батмаа өмнө нь “Приусны босс” уран сайхны кинонд эршүүд зан төрхтэй бүсгүйн дүрийг бүтээсэн бол энэ удаад “Хуримын даашинзтай бүсгүй”-н дүрд тогложээ.

 

Хайр дурлалын тухай өгүүлэх “Хуримын даашинзтай бүсгүй” киноны туслах дүрүүдэд МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ А.Цэгмэд, СТА Г.Амгаланбаатар болон залуу жүжигчин У.Билэгт-Од, Э.Билэгжаргал, Б.Батмэнд нарын уран бүтээл тоглосон байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин