Хөөсөнцөрийн үйлдвэрт дахин гал гарчээ

Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах хөөсөнцөрийн үйлдвэрт өнөөдөр энэ сарын 15-нд гал гарсан. Тэгвэл тус хөөсөнцөрийн үйлдвэрт өнөөдөр /2017.05.31/ дахин гал гарчээ.
“ТЭЦ-4” үйлдвэрийн урд байрлах хөөсөнцрийн үйлдвэрт гал гарлаа” гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:54 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн галыг унтраахаар ажиллаж байгаа аж.
Хөөсөнцөрийн үйлдвэрт гал гарсан тохиолдолд шаталт хурдан бөгөөд галыг унтраахад хүндрэлтэй байдал үүсдэг тухай албаныхан хэлж байсан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ